Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРОН НУТГИЙН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-25

🇲🇳 Өнөөдөр /2024.10.25/ Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 96,5 хувийн ирцтэйгээр эхэлж, 29 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.
🇲🇳Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Сайншанд сумын 8 дугаар баг буюу 8 дугаар тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Мөнхдаваагийн Буяндэлгэрийг сонгож, сумын Засаг даргаар Сайншанд сумын 8 дугаар баг буюу 8 дугаар тойргоос нэр дэвшиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон Чулуунсүхбаатарын Түвшинтөрийг сонгон аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%