Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО...

2024-10-24

Анхдугаар хуралдааныг МУЗЗНДНТУТХ-ийн 46.5-д заасны дагуу хамгийн ахмад төлөөлөгч болох 3-р тойргоос сонгогдсон Төлөөлөгч Б.Тунирмаа даргалж хуралдааныг эхлүүлэв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 21 Төлөөлөгчид үнэмлэх гардуулж, бүрэн эрхийг нь баталгаажууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацаанд баримтлах хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа.

ИТХ-ын зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь удирдлага зохион байгуулалтын хороо, төсөв санхүү эдийн засгийн хороо нийгмийн бодлогын хороо, Хөдөө аж ахуй, байгаль орчны хороо, ёс зүйн хороо тус тус байгууллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргад нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар санал хураахад Төлөөлөгч Б.Чинбат 55%-ийн санал, Төлөөлөгч Д.Очиржанцан 45%-ийн санал авлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын буюу 55%-ийн саналаар Б.Чинбатыг сонгон баталлаа.

Сумын Засаг даргад Төлөөлөгч Ц.Пүрэвдагва, Төлөөлөгч П.Алтанган нарыг нэр дэвшүүлэн. Төлөөлөгч Ц. Пүрэвдагва нэрээ татаж, Төлөөлөгч П.Алтанганыг хуралдаанд хүрэлцэн ирсэн Төлөөлөгчдийн 100% саналаар дэмжиж дээд шатны Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв

Та бүхэнд сум орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бие, сэтгэлээ зориулан ажиллах өндөр хариуцлагатай үйлсэд нь амжилт хүсье.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%