Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-10-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдэгээ авлаа.

Хуралдаанаар 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай

Зөвлөл байгуулах тухай

Хороодын бүрэлдэхүүнийг сонгох тухай тус тус хэлэлцлээ.

Төлөөлөгчдийн олонхын саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Мягмарсүрэн сонгогдож, сумын Засаг даргаар Ж.Оюунгэрэлийг томилуулахаар  нэр дэвшүүлж, Өвөрхангай аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%