Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС “ХОРООДЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-28

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Хороодын өдөрлөг” арга хэмжээний удирдамжийн дагуу Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр (2024.10.28) аймгийн Шим УС ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус арга хэмжээний эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, цаашдын зорилт, тулгамдсан асуудлуудын тухай мэдээллийг тус байгууллагын удирдлага, инженерүүд танилцуулсан юм.
"Шим-Ус" ОНӨААТҮГ нь улсын болон орон нутгийн төсвөөр, мөн байгууллагынхаа нөөц боломжуудыг ашиглан шугам сүлжээ, техник, технологийн шинэчлэлтийн ажлыг хийж, тодорхой сайн үр дүнд хүрсэн тухай танилцууллаа.
Мөн Шим Ус ОНӨААТҮГ-ыг “ХХК” болгох хэрэгтэй байгаа талаар болон Шинэ цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах талаар аймгийн шинэ удирдлагууд, төлөөлөгчид анхаарч, дэмжиж ажиллах талаар аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр болон Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүдэд уламжилж, төлөөөлөгчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%