Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУЛААНЫ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-10-28

Ховд аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхээ 2024-2028 онд хэрэгжүүлж ажиллах төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх, хариуцсан хороодоор дамжуулан чиг үүргийн байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр-ын санаачилгаар Хороодын өдөрлөгийг удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж байна.
Өнөөдөр тус арга хэмжээний хүрээнд Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд Ховд Дулааны станц болон Дулааны Бадамлах дөл ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд Дулааны станц нь 2023-2024 оны халаалтын жилд 30,4 Гкал/цаг ачаалалтай хэрэглэгчдийг 30 мян.тн нүүрс хэрэглэж 65 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж 32 төсөвт байгууллага, 110 гаруй аж ахуйн нэгж, 2800 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах төлөвлөгөөтэйгөөр ажилласан байна.
Мөн 2023-2024 оны халаалтын жилд 30,4 Гкал/цаг ачаалалтай хэрэглэгчдийг 30 мян.тн нүүрс хэрэглэж 65 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж 32 төсөвт байгууллага, 110 гаруй аж ахуйн нэгж, 2800 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах төлөвлөгөөтэйгээр ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байгаа талаар тус Дулааны станцын удирдлага, инженерүүд танилцууллаа.
Цаашид Станцын өргөтгөлийн ажил /Яндангийн тендер /
1-р хэлхээний өргөтөл
ДДТ-үүдийн оруулга, гаргалгааг өргөтгөх
Санхүүгийн алдагдал /Тариф нэмэгдүүлэх талаар орон нутгаас дэмжих/ зэрэг асуудлуудыг анхаарч өгөхийг ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөөс хүслээ.
Дулааны Бадамлах Дөл ХХК-ийн тухайд өөрийн эзэмшлийн 9,5 км шугамыг бүрэн шинэчилсэн байна.
Тус дулааны станц нь төсөвт 24 газар, 131 аж ахуй нэгж, 1731 айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна. Дулаан дамжуулах 5 төвтэй бөгөөд одоо 2 төвийг шинээр барьж байна.
Цаашид Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дулаан дамжуулах тариф батлах тухай тогтоолын дагуу дулаан дамжуулах тариф үнийг нэмэгдүүлэх талаар аймаг орон нутгаас дэмжиж, хамтран ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%