Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Ногоон гэрэл - Цагаан шугам 2024" гар зураг, шүлгийн уралдаан зохион байгуулагдана.

2024-10-25

           Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилго"-оор "Ногоон гэрэл - Цагаан шугам 2024" гар зураг, шүлгийн уралдааныг зарлаж байна.

 

Хамрах хүрээ: ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Гар зургийн уралдаан”                                     ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Шүлгийн уралдаан”

Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр бичигдэж, зурагдсан байх ба сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар бүтсэн бүтээлийг уралдаанд оролцуулахгүй.

      Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг дурын зургийн хэрэгсэл ашиглаж А3 форматын /42х59,4 см/ цаасан дээр зурах, шүлгийг А4 цаасан дээр гараар цэвэр гаргацтай бичнэ.

Бүтээлийн баруун доод өнцөгт овог нэр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ.

      Бүтээлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ИТХ-ын Ажлын алба 206 тоотод хүлээж авна. Шилдэг оролцогчдын бүтээлийг 11 дүгээр сарын 08-ны өдөр үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд хүргэнэ.

Шагнал урамшуулал: Ангилал тус бүрд:

1 дүгээр байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

2 дугаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

3 дугаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 

 

Ерөнхий боловсролын сурагчид та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг урьж байна. 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4990
3594 / 72%
878 / 18%
251 / 5%
267 / 5%