Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Анхдугаар хуралдаан хуралдлаа.

2024-11-01

Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2024 оны 11 сарын 01 ний өдөр төлөөлөгчдийн 100% -ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч МАН-аас Хатавчийн 4-р багаас сонгогдсон Цэндийн Хүрэлбаатар удирдан явууллаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
✅Сумын сонгуулийн хорооны "Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолыг ССХ-ны гишүүн танилцууллаа.
✅Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг баталж Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажууллаа.
✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох асуудлын хүрээнд МАН-аас Хатавчийн 4-р багаас сонгогдсон Агваанрэнцэнгийн Отгонбаатарыг нэр дэвшүүлэн төлөөлөгчдийн 78.5% -ийн саналаар дэмжин баталлаа.
✅ИТХ-ын зөвлөлийн гишүүдээр ИТХ-ын дарга А.Отгонбаатар, төлөөлөгч О.Батболд, Г.Ичинноров, Ж.Мөнхбаяр, Э.Энхболд нарыг сонгов.
✅Сумын ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа.
✅Сумын Засаг даргад Бяхарсүрэнгийн Мөнх-Учралыг нэр дэвшүүлэн төлөөлөгчдийн 78.5% -ийн саналаар Сумын Засаг даргаар томилуулахаар уламжлав.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%