Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дархан-Миний хот 2024” спортын наадмыг /2024.11.10/ “Дархан Ариана” спорт цогцолборт зохион байгууллаа.
ИТХ-ын Төлөөлөгчдийн спортын анхдугаар тэмцээнд Дархан сумын ИТХ-аас:
🥇Олс таталтын төрөлд 1-р байр
🏀Сагсан бөмбөгийн төрөлд 3-р байр
🏓Теннисийн төрөлд хос алтан медалийг Төлөөлөгч З.Алтансүх, Ж.Нансалмаа нар,
♟️Даамны төрөлд Төлөөлөгч Э.Бумантуяа 2-р байр эзэлж, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан, идэвхи оролцоогоо ханган амжилттай оролцлоо.