Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУРЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН СУМЫН ЗДТГ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2024-10-28

        Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар сонгогдсон Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа Дархан сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.       

        Уулзалтаар Сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын танилцуулга, ажлын чиг үүргийн талаар товч танилцуулга хүргэж, мэдээлэл солилцлоо.  

         Сумын ЗДТГ нь Хурлын үйл ажиллагааг дэмжих, мэдээ мэдээллээр хангах, хурлын хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиг үүрэгтэй билээ. Энэ хүрээнд ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа болон ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу хурлын байгууллагын үйл ажиллагаа болон  сумын ЗДТГ-ын хоорондын уялдааг холбоог сайжруулан, цаашид хамтран ажиллах талаар санал санаачилга хэллээ. Мөн Сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчдын хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг онцоллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%