Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ОДОНТОЙ ЭЭЖ”-ҮҮД СПОРТЫН ТЭМЦЭЭНД ХҮЧЭЭ СОРИНО

2024-11-06

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуулд "Налайхын одонтой ээж" холбооноос уралдаан тэмцээнд оролцоход шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл хүсэлт бичгээр ирүүлсэнтэй холбогдуулан уг холбооны тэргүүн, тэргүүлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонсов. Дүүрэгт "Одонтой ээж" холбоо байгуулагдаад удаагүй ч одоогоор идэвхтэй 200 гаран ээж, эмэгтэйчүүд цахим сүлжээгээр холбогдон үзэл бодлоо солилцон үйл ажиллагаагаа явуулдаг талаар уг холбооны тэргүүн Б.Айгүл уулзалтын үеэр танилцуулж байлаа. Дүүрэг бүрээс төлөөлөл оролцож буй энэ удаагийн спортын тэмцээнд 7 төрлөөр хурд хүч авьяасаа сорих юм байна.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н. Мандуул дүүргийнхээ нэрийг гаргаж, олон хүүхэд болон ар гэрийн ажлаа зохицуулан спортын тэмцээнд оролцож байгаа ээжүүдээр бахархаж, талархаж байгаагаа илэрхийлэн санхүүгийн дэмжлэг үзүүлж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн бид цаашдаа зөв хандлагатай зөв хүүхдийг бий болгох, эерэг хүмүүжлийг төлөвшүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллах нь зүйтэйг онцлон хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%