Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ХЭЛТСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-11-05

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцаж, тус байгууллагын цаашдын зорилго, зорилтыг холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодруулав. Уг уулзалтад Налайх дүүргийн Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Билгүүн, Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Лхагваа, Нягтлан бодогч М.Отгонзаяа нар оролцож, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав.
ИТХ-ын дарга Н.Мандуул тус байгууллагын хариуцан хийх ажлын талаар тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч санаачилгатай, хурдтай ажиллахыг даалгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%