Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГААННУУР СУМАНД "УРГАЦЫН БАЯР" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024-11-12

Атар газар эзэмшсэний 65 жилийн ой, ХАА-н салбарт ажиллагсдын баярын өдөр, "Ургацын баяр" арга хэмжээг Цагааннуур сум 2024 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар оролцож тус сумын нийт ХАА-н салбарт ажиллагсдадаа мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээний үеэр газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Цагааннуур сумын дараах иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд:
Төрийн дээд шагнал "Алтангадас одон"-оор
1. Хуурч 2 дугаар багийн өндөр настан Санжаажамцын Батжаргал
2. Хурч 2 дугаар багийн тариаланч Далхаагийн Борбаатар
3. Оргих 1 дүгээр багийн өндөр настан Дашнямын Цогзолмаа
4. Хуурч 2 дугаар багийн өндөр настан Цэндийн Намхай
5. ЕБС-ийн сургалтын менежер Дамдинсүрэнгийн Тунгалаг
6. Оргих 1 дүгээр багийн өндөр настан Мулзайн Хайнзан
7. Тийрэг 3 дугаар багийн МУ-ын “Сайн малчин” Цээлэйн Цэрэнчимэд
8. Оргих 1 дүгээр багийн өндөр настан Ожилдоогийн Доржсүрэн
9. Хуурч 2 дугаар багийн өндөр настан Жамцаагийн Даваажав
ХХАА-н “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
1. Хуурч 2 дугаар багийн иргэн Авирын Цэцэгмаа
2. “Энзо- Агро” ХХК-ийн захирал Чулууны Энхзориг
3. “Сэлэнгэ тариа” ХХК-ийн үтрэмийн эрхлэгч Оюунбаярын Ганчимэг
4. “Сэлэнгэ тариа” ХХК-ийн гагнуурчин Мялдоржийн Цэрэнпүрэв
5. “Ургацын хишиг” ХХК-ийн үтрэмийн слесарь Дашдоржийн Эрхэмбаяр
6. “Ургацын хишиг” ХХК-ийн жолооч Махвалын Баасандорж
7. Тийрэг 3 дугаар багийн иргэн Бадамсэдийн Баттулга
8. “Баяндулаан Уул” ХХК-ийн техникч Батбаяны Батчулуун
9. Тийрэг 3 дугаар багийн иргэн Лувсанбалдангийн Энхсайхан
ХХАА-н “Жуух бичиг”-ээр:
1.“Баяндулаан Уул” ХХК-ийн Агрономич Баярын Номин
2. “Нарийн шүрэн” ХХК-ийн тогооч Санжаагийн Бямбасүрэн
3. “Сэлэнгэ тариа” ХХК-ийн механикч Чулдайн Батболд

Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл"-өөр:
1. “Атартрейд” ХХК-ийн ажилтан Мягмардоржийн Бат-Орших
2. “Сэлэнгэ тариа” ХХК-ийн  тогооч Цонхоогийн Оюун-Эрдэнэ
Сэлэнгэ аймгийн Засаг Даргын “Жуух бичиг"-ээр:
1. “Виго буудай” ХХК-ийн техникч Батцогтын Бямбацогт
2. “Баянсэлэнгэ” ХХК-ийн техникч Сандагийн Отгонбаатар
3. “Ургацын хишиг” ХХК-ийн үтрэмийн ажилтан Дашдоржийн Бат-Орших
4. “Атартрейд” ХХК-ийн ажилтан Бумбааренцэнгийн Бат-Эрдэнэ нарыг шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%