Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАРЫН ГОЛ СУМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ХУРД ХЭМЖИГЧ ГАРДУУЛЛАА

2024-10-22

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтэс нь Шарын гол, Хонгор сум буюу тус аймгийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг хариуцан ажилладаг бөгөөд авто замын тоо хэмжээ нэмэгдэх хэрээр хөдөлгөөний эрчим нэмэгдэж, цагдаагийн албан хаагчдын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч байсан юм.
Тиймээс аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Янжмаа болон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд Хурлын даргаар ажиллаж байхдаа энэхүү ажлыг санаачлан эхлүүлсэн С.Насанбат нар /2024.10.22/ Шарын гол сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст хурд хэмжигч гардуулан өглөө.
Тус хурд хэмжигч нь гар дээрээс 2 км хүртэл хүртэл, суурин байдлаар 300 м хүртэл нааш цааш явж буй чиглэлийн авто машины хурдыг хэмжин, бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд 100 мянга орчим зөрчлийн мэдээллийг хадгалах боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%