Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АХМАДУУДАД ЗОРИУЛСАН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2024-11-13

Өнөөдөр Налайх дүүргийн 3-р хорооны Ахмадын зөвлөлийн дарга Б.Лхагварсүрэнг хүлээн авч уулзаж, Налайх дүүргийн ахмадуудад шаардлагатай үйлчилгээ, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеээр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан нийслэл хот, дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулан, хариуцсан ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Налайх дүүргийн 3-р хорооны Ахмадын зөвлөлийн дарга Б.Лхагварсүрэнг “Нийслэлийн 385 жилийн ойн медаль”-иар шагналаа. Шагналыг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул гардуулан өгч, баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%