Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Таван алдад 10 га газрыг заган ой бий болгох төсөл эхэллээ.

2024-10-17

Япон улсын Засгийн газрын санхүүжилтаар Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Таван алдад 10 га газрыг заган ой бий болгох төсөл эхэллээ. Уг ажил нь 3 жилийн хугацаанд 500 шахам сая төгрөгийн санхүүжүүлэлтаар тарьц, суулгац суулган усалж, хамгаалж, ургуулж суманд хүлээлгэн өгөх юм. Уг төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игахавара Масүри, Аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх, Сэврэй сумын ард иргэд оролцож заг тарилаа. “Япон-Хятадын найрамдлын төв, Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Сэврэй сумын ИТХ ЗДТГ , ард иргэд, “Ойска Монгол” ТББ хамтран Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь заган ойг нөхөн сэргээж, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалан, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор нутгийн иргэдтэй хамтран мод тарих, ойжуулах төслийг Монгол улсад өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%