Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын дарга нарт иргэдийг төлөөлөх чиг үүргийнхээ хүрээнд бодлого гаргах түвшинд шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгох сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

2024-11-15

Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Я.Бямбаяр, Бодлого, Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх,  Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа нар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлөөлөгчийн бүрэн эрх, үүрэг хариуцлага, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсвийн удирдлагын талаар мэдлэг олгож ажиллаж байна.