Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс ИТХ-ын зөвлөлийн гишүүдтэй хамт аймгийн 2025 оны төсвийн төсөлтэй урьдчилан танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уулзалтын үеэр төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүгийн хуваарилалтын асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус хуралд дараах албан тушаалтнууд оролцов:
• Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ансаган
• Төсвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Маргулан
• Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Х.Ганибат
Энэхүү хэлэлцүүлэг нь аймгийн төсвийг илүү оновчтой, бодит шаардлагад нийцсэн байдлаар төлөвлөх, цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.