Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА А.ГАЛИЯ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ, АЖЛУУДЫНХАА ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ.

2024-11-19

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия хэрэгжүүлж буй төсөл, ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн орон нутагт ажилгүйдлийн түвшнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг тодотгож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ санаачилгуудын талаар санал солилцлоо.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия аймгийн удирдлагуудад дараах саналуудыг тавилаа.
1. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарч орон нутгаас дэмжлэг үзүүлэн хөтөлбөр батлах, Старт ап бизнесүүдийг дэмжих.
2. Ажлын байр бий болгоход төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ажил олгогчдыг дэмжих.
3. Өлгий сумын оршуулгын газрын ойр орчмыг ойжуулах, ногоон байгууламж бий болгох чиглэлээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх.
Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс болон Аймгийн Засаг дарга Е.Зангар аймгийн хэмжээнд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%