Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН БҮТЭЭМЖИД СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ

2024-11-21

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэстэй хамтран "Тэвэр дүүрэн сэтгэл" ТББ-ын тэргүүн Сэтгэлзүйч Б.Батчимэг "Өөрийгөө халамжлах нь" сэдэвт сургалтыг албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Сургалтаар сэтгэл зүйн эрүүл мэнд нь бүтээмж, оролцоо, сайн сайхан байдалд маш чухал ба сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь ажлын бүтээмж буурах, идэвхгүй болох, ядрах зэргийг бууруулж, бүтээлч байдал, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Сэтгэл санааны хувьд сайн байгаа ажилтан хариуцсан ажилдаа илүү төвлөрч, ажлын таатай орчинд хувь нэмрээ оруулдаг талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавих нь хувь хүний гүйцэтгэлийг сайжруулаад зогсохгүй хамтын ажиллагааг сайжруулж, эрүүл мэндийн зардлыг бууруулж, байгууллагын урт хугацааны амжилтад нөлөөлдөг тухай сонирхолтой мэдээлэлтэй сургалт боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%