Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2024-11-21

ЗОРИЛГО:
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ авч, нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
-Шатрын спортын цолгүй,
-МоШХ-ны рейтинг жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000 /эмэгтэй шатарчны хувьд 1800/-аас хэтрээгүй, зөвхөн 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцох эрхтэй.
ХУГАЦАА:
-2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт
ХААНА:
-Налайх дүүргийн Спорт цогцолборын Шатрын танхимд

Зохион байгуулагч:
-Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
-Засаг даргын Тамгын газар,
-Биеийн тамир, спортын хороо
-Дүүргийн Шатрын холбоо

Холбоо барих: 86118558

Жич: Дүүрэгт нийт 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчинг тус тус шалгаруулж, шатар сонирхогчдын Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%