МОНГОЛ УЛСАД БИЕИЙН ТАМИР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД ХӨТӨЛБӨР, СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН "ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ -2024" аймгийн аварга шалгаруулах 5-н төрөлт тэмцээн 2024 ОНЫ 11 сарын 8-10-ны хооронд Улиастай хотод амжилттай зохион байгуулагдаж тус сумаас оролцсон баг тамирчид ололт, амжилт дүүрэн оролцоод ирлээ.
Тус наадамд: Түдэвтэй сумаас оролцсон баг, тамирчид








Волейболын эмэгтэй, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд амжилттай оролцож нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.
Тус тэмцээнд амжилттай оролцоход тусалж дэмжсэн сумын удирдлагууд, албан байгууллагууд иргэд мөн Улиастай хотод ажиллаж амьдарч байгаа нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн иргэд, тэр дундаа баг тамирчдыг байрлах байраар хангаж өгсөн Лодойсамбуугийн Бат-Эрдэнэ, тамирчидаа дэмжиж 200.000 төгрөгийг сэтгэлийн хандив өгсөн Чулуунбатын Чойдогжамц нартаа сумын удирдлагууд, баг тамирчид, сумынхаа нийт иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.