✍️Өнөөдөр /2024.11.25/ Дархан, Булган, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны дарга нарыг оролцуулан “ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг, Төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх” сургалтыг зохион байгуулж байна.
✍️Тус сургалтаар ИТХ-ын төлөөлөгчдийн манлайллыг дээшлүүлэх, орон нутгийн төсөв болон ил тод байдал, хариуцлагатай засаглалын ур чадваруудыг эзэмшүүлэх, төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг ойлгуулах, холбогдох эрх зүйн хуулийн тогтоолыг танилцуулах юм.
✍️Сургалтыг Монгол улсын Сангийн яам, Дархан-Уул аймгийн ИТХ, Монголын нутгийн удирдлагын холбоо, Удирдлагын академи, НИТХ хамтран зохион байгуулж байгаа ба сургалтад 140 орчим төлөөлөгчид оролцож байна.