Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ДЭД ХУРАНДАА З.АЗАТ МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЬЕ

2024-11-25

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, гамшиг, аюулт үзэгдэл, ослын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, орон нутгийн онцлог болон иргэдийн амьжиргаанд үзүүлж болзошгүй эрсдэлүүдийг онцлон ярилцлаа.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлээс бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга А.Бегарыс тулгамдаж буй асуудлууд болон зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлуудыг хөндлөө. 

* Цас их орсон, зудын хүнд нөхцөлд шуурхай ажиллах техник хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлж, цаг алдалгүй ажиллах боломжийг бүрдүүлэх.

* Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх.

* Хөрш зэргэлдээ аймгуудад отор нүүдэл хийх боломжийг судалж, малчдын өвөлжилтийг хөнгөвчлөх арга замуудыг тодорхойлох.

* Гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагаанд зориулан дрон ашиглах боломжийг судалж, техник хэрэгслийг сайжруулах чиглэлээр ажиллах.

Эдгээр асуудлуудыг бодитой хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, мал аж ахуйн хүндрэлийг даван туулахад томоохон дэмжлэг болохыг онцлон тэмдэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%