Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

📍САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧИД ЗҮҮНБАЯН БАГТ АЖИЛЛАЛАА

2024-11-20

📝Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчид Зүүнбаян багт ажиллах ажлын удирдамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зүүнбаян багийн зарим албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ажлын хүрээнд:
-Зүүнбаян Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
-“Чандмань-Илч” ОНӨХХК
-Сайншанд 7 дугаар цэцэрлэг
-Зүүнбаян хот тохижилтын алба
-“Доншен Монгол” ХХК
-Зүүнбаян эмнэлэг
-Зүүнбаян соёлын төв
-Эв эе АА бүлэг
-Зүүнбаян өртөөний “Шувуухай” цэцэрлэг гэсэн байгууллагуудын дарга нартай уулзаж байгууллагын тулгамдаж буй асуудлын талаар газар дээр нь сонсож, Хурлын байгууллагын шийдвэрлэх хүрээний асуудлыг шийдвэрлэж, анхаарах асуудлыг зохих байгууллагад уламжилж ажиллалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%