Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

♟ШАТАР СОНИРХОГЧДЫН “СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ АНХАН ШАТНЫ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-23

📍Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах “СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ АНХАН ШАТНЫ” тэмцээнийг Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн “Хутагтын өрөг” шатрын холбоо хамтран 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд оюун ухаанаа сорин өрсөлдөж,
Эрэгтэй төрөлд:
🥇дүгээр байр Г.Баттүвшин
🥈дугаар байр Г.Мөнхтүвшин
🥉дугаар байр Б.Одонбаатар
Эмэгтэй төрөлд:
🥇дүгээр байр Т.Мөнхтуяа
🥈дугаар байр А.Мөнхтуяа
🥉дугаар байр О.Цолмон нар тус тус шалгарлаа.
👏Эрэгтэй төрөлд 1 дүгээр байр Г.Баттүвшин, 2 дугаар байр Г.Мөнхтүвшин, эмэгтэй төрөлд 1 дүгээр байр эзэлсэн Т.Мөнхтуяа нарт шатар сонирхогчдын "Аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-нд оролцох Монгол Улсын Их Хурлын даргын БАТЛАМЖ гардууллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%