Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

⚖️"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ" УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-25

📍Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийг сурталчлан таниулах, сурагчдыг илтгэх урлагт суралцуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ" сэдэвт уран илтгэлийн уралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тус илтгэлийн уралдаанд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-6 дугаар сургуулийн нийт 18 хүүхэд оролцож эхний 5 байрыг шалгаруулж нийт оролцогчдодоо "ТАЛАРХАЛ"-ийн бичиг дурсгалаа
🎤Уралдааны шилдгүүд:
🥇1-р байр: 2 дугаар сургуулийн 11г ангийн сурагч М.Урангоо
🥈2-р байр: 5 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Ө.Энэрэл
🥉3-р байр: 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Б.Алтангэрэл
🏅4-р байр: 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Б.Мишээл
🏅5-р байр: 3 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Н.Хонгорзул нар шалгарч, шагналаа гардан авлаа.
Уралдаанд маань идэвх санаачилгатай оролцсон нийт сурагчид, бэлтгэж туслан дэмжсэн багш, сургууль, эцэг эхчүүд, асран хамгаалагч нартаа баярлалаа.
Сурагчдадаа хичээл зүтгэл, эрч хүч, хөгжил дэвшлийг хүсэн ерөөж, ирээдүйд өндөр амжилт гаргахыг хүсье.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%