Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Шатар сонирхогчдын Улсын Аварга шалгаруулах тэмцээн”-ий анхан шатны тэмцээнийг Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Шатрын холбоотой хамтран 2024 оны 11 сарын 23-ны өдөр Зуунмод сумын ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгууллаа.
Тус тэмцээнд 10 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин оролцож, хяналтын шүүгчээр Шатрын Олон Улсын хэмжээний мастер, Улсын шүүгч Э.Хулан ажиллалаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд Б.Эрдэнэдалай,
Хоёрдугаар байранд Б.Батжаргал,
Гуравдугаар байранд Л.Мандах,
Тэмцээний нийлбэр дүнгээр эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд Д.Түвшинзаяа,
Хоёрдугаар байранд Д.Бадамцэцэг,
Гуравдугаар байранд О. Долгор нар тус тус шалгарлаа.
“Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий хагас шигшээ тэмцээнд эрэгтэй төрөлд Б.Эрдэнэдалай, Б.Батжаргал нар оролцохоор, эмэгтэй төрөлд Д.Түвшинзаяа нар оролцохоор “БАТЛАМЖ” гардан авлаа.