Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сургалт зохион байгуулагдлаа.

2024-11-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2024 оны 11 сарын 18-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт "Авилгын эсрэг өдөр" аяны хүрээнд Нийтийн албан тушаалтны авилга, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж хууль тогтоомжийг сурталчлах, сэргээн сануулах, зөвлөн туслах зорилгоор сургалт зохион байгуулсан. Сургалтад 15 Төлөөлөгч хамрагдаж хууль, эрх зүйн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Үүнд: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ахлах мэргэжилтэн, Авилгатай тэмцэх газрын сургагч багш М.Мөнхсүрэн "Авилгын тухай ойлголт", Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, хяналтын хэлтсийн мэргэжилтэн, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга н.Сайнбилэг "Авилгын гэмт хэрэгийн турхй ойлголт, эрүүгийн хуулийн зохицуулалт", аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, хяналтын хэлтсийн дарга Б.Туяацэцэг "Ашиг сонирхлын зөрчлийн тухай", "Хувийн ашиг сонирхол болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай" сэдэвээр тус тус сургалт хийж мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан. Мөн иргэдэд сургалт зохион байгуулсан.