Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Уянга сумын сурагчид аймгийн "Ногоон гэрэл цагаан шугам 2024" гар зургийн уралдаанд тэргүүн, дэд байр эзэллээ.

2024-11-28

          Нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан аймгийн "Ногоон гэрэл цагаан шугам 2024" "ГАР ЗУРАГ"-ийн уралдаанд Уянга сумын аймгийн тэргүүний 1 дүгээр сургуулийн Ч.Гантуяа багштай 5б ангийн сурагч Т.Гэрэлцэцэг тэргүүн байр, аймгийн тэргүүний 2 дугаар сургуулийн 5в ангийн сурагч Ж.Уянга дэд байр эзэллээ.

        Сонирхуулахад сумын "Ногоон гэрэл цагаан шугам 2024" "Гар зураг"-ийн уралдаанд 72 сурагч бүтээлээ ирүүлснээс Т.Гэрэлцэцэг тэргүүн байр, Ж.Уянга шилдэг зургаар шалгарч байсан юм.

            Шагналыг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Хүрэлбаатар, Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга П.Ожидмаа нар гардуулж баяр хүргэн, сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүслээ.

                                   Тус сурагчдын бүтээл нь улсын уралдаанд өрсөлдөх юм. 

                                      Замын хөдөлгөөний дүрэм амьдралын алтан дүрэм. 

      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4990
3594 / 72%
878 / 18%
251 / 5%
267 / 5%