2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон Зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөөлөгчдийн 71.4%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 5 асуудлын талаар Засаг даргын орлогч болон холбогдох мэргэжилтнүүдээс мэдээллийг сонсож, санал бодлоо солилцон дараах санал дүгнэлтүүдийг гарган мэргэжилтнүүдэд үүрэг чиглэлийг өгсөн.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын төсвийн гүйцэтгэл
2. Татварын орлогын гүйцэтгэл
3. Улсын болон орон нутгийн төсөв, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний гүйцэтгэл
4. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл, арга хэмжээний явцын гүйцэтгэл, зээлийн эргэн төлөлт
5. Төрийн албан хаагчдын орон тооны дутагдал /бүх байгууллагууд дээр/





6-д Өмч хөрөнгийн өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл сонсох байсан ЗДТГ-ын дарга байхгүй байсан учраас дараагийн хуралд оруулахаар хойшлуулсан.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ