Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2-р хуралдааныг 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөөлөгчдийн 71.4%-ийн ирцтэйгээр хуралдаж, доорх асуудлуудаар мэдээллийг сонсож, санал дүгнэлт гаргав.
/Төлөөлөгч Г.Байгаль УБ хотод ажилтай яваа, төлөөлөгч Б.Төрмөнх гамшгийн бэлэн байдлын үзлэгтэй байгаа учраас чөлөө авсан/
Хэлэлцсэн асуудал:
1. Хуралдааны тов зарлах тухай
2. Татварын орлогын гүйцэтгэл
3. Байгаль нөхөн сэргээх сангийн зардлаар хийж хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэл
4. Газар зохион байгуулалтын талаар
5. ЗДТГ-ын өмчийн өнөөгийн байдал, түүний хадгалалт хамгаалалтын талаар
6. Бусад

1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай
3. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
4. 2024 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл сонсох тухай
5. Хэсгийн төлөөлөгчийн 2024 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай
6. Зөвлөлүүдийг шинэчлэн байгуулах тухай
7. Бусад гэсэн асуудлууд




ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ