Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын "СУМЫН АВАРГА" шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэй төрөлд ТЭРГҮҮН байрыг Ч.Алимаа, ДЭД байрыг Н.Оюунтунгалаг, ГУТГААР байрыг Б.Сарангэрэл, эрэгтэй төрөлд ТЭРГҮҮН байрыг Б.Шаравням, ДЭД байрыг Р.Чүлтэм, ГУТГААР байрыг Б.Санчир нар тус тус эзэллээ. Тэмцээнд төр төсвийн байгууллага болон ИТХ-ын төлөөлөгчид, иргэдээс бүрдсэн 10 гаруй тамирчин оролцлоо. Уг тэмцээнд 1, 2 дугаар байр эзэлсэн эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин Аймгийн шатрын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй юм.