Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУУРЬ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-11-30

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдийг төлөөлөх 41 төлөөлөгч сонгогдсоноос 29.2 хувь нь буюу 12 төлөөлөгч өмнө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож байсан туршлагатай, 70.7 хувь нь буюу 29 төлөөлөгч нь анх удаа сонгогдон ажиллаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөө хууль эрх зүйн хувьд чадавхжуулах үүргийн хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш доктор, профессор Я.Бямбаяр, Эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Алтанзул, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх нарыг урин авч ирж “Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалт”-ыг өнөөдөр /2024.11.30/ зохион байгуулж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан аймаг, орон нутгийнхаа судалгаанд суурилсан олон талт хөгжлийн бодлогыг оновчтой, зөв, алсын хараатайгаар урт, дунд хугацаанд төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, хэрэгжих боломж нөхцөлийг хангаж өгөх үүрэгтэй. Иймд сургалтаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт”, “Төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагаа, хариуцлага”, “ИТХ-ын шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээний асуудал” болон “Орон нутгийн хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд ИТХ-ын гүйцэтгэх үүрэг, бодлогын үнэлгээ”-ний талаар ойлголт мэдлэг олгож байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%