Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2024-12-02

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар, ээлжит, ээлжит бус хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах Хуралдааны дэгийг шинэчлэн баталлаа. Цаашид хуралдаан тус бүрд дэг батлахгүйгээр бүх хурлын хуралдааны үед шинэчлэн баталсан дэгийг мөрдөж ажиллах юм.

Хуралдааны дэгийг намын бүлэг, Хурдын хөгжлийн хороодоор хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд хуралдааны үндсэн зарчим, нэр томьёо, хуралдааны зохион байгуулалт, Төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн нам, эвслийн бүлэг, хуралдааныг дамжуулах, олон нийтэд мэдээлэх  зэрэг 20 бүлэг 130 заалттайгаар шинэчиллээ.

Хурлын хуралдаанаар нэг асуудлыг олон удаа хэлэлцэж тогтоолоор батлах нь тохиромжгүй, 2022 онд баталсан үлгэрчилсэн дэгээр зохицуулаагүй асуудал хуралдааны үеэр гарч байгаа тул дэгийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага үүсэж, ийнхүү шинэчлэн баталж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4450
3098 / 70%
853 / 19%
246 / 6%
253 / 6%