Бугат сумын ИТХ-ын дарга Н.Отгонбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагуудын эрхлэгч нартай уулзан цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцон уулзлаа. Уулзалтын үеэр Татварын Улсын байцаагч Ц.Бат-Ирээдүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.