Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАР АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-12-02

Баян-Өлгий аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дараах дарга нар аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Засаг дарга Е.Зангар, Засаг даргын орлогч К.Бахытжан нартай уулзаж, өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад дараах албан тушаалтнууд оролцлоо:

1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох

2. Зэвсэгт хүчний 331-р ангийн захирагч, хурандаа Х.Золжаргал

3. Зэвсэгт хүчний 340-р ангийн захирагч, хурандаа Ш.Уртнасан

4. Зэвсэгт хүчний 325-р ангийн 116-р тусгай салбарын захирагч, ахмад Г.Хосбаяр

5. Хилийн цэргийн 0165-р ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох

6. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Баттулга

8. Тагнуулын газрын дарга М.Мягмарбат

9. Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат

10 Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Ганбат

11. Гадаадын иргэний харьяатын газрын дарга Г.Батцэцэг

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%