Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-27

Шарын гол сумын 3-н багийн 9-н гэрээт ажилтнуудад 2024.11.27-ны өдөр гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах зорилгоор сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.
✅ “Суманд 2024 онд бүргэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик тоон мэдээлэл, мөн хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар дэлгэрэнгүй судалгаа мэдээлэл, Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Буянтогтох
Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Буянжаргал
✅”Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, Хүүхэд, Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Анхзаяа
✅Гурван багаас тулгамдаж буй асуудал болон Хамтарсан багуудын талаарх мэдээллийг Хайрхан багийн Засаг дарга Ё.Оюунчимэг, Дархан багийн зохион байгуулагч Х.Ахмарал, Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг нар тус тус мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал дэвшүүлж оролцлоо.
✅Сургалт, мэдээллээс гарсан саналыг үндэслэн мэргэжлийн байгууллагуудад үр дүнтэй арга хэмжээ төлөвлөн арга хэмжээг хэрэгжүүлхээр боллоо.
⛳️Сургалтыг сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%