Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2024-11-29

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын II хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цагт эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 40 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 97.5 хувьтай байна. Хуралдаанаар:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хуралдааны дэг”-ийг батлах тухай
2.Хурлын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
3.“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын Зөвлөлийг хуралдуулах, асуудал өргөн барих, шийдвэр гаргуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай
4.Сэлэнгэ аймгийн ойн сангаас 2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай
5.Сүм хийдийн зөвшөөрөл олгох тухай
6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд эрх шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%