"Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100-н жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх" тухай Монгол Улсын Их Хурлын 64 дүгээр тогтоол гарсан билээ.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн захирал М.Санжаа 9-12 ангийн 85 сурагчдад "Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол" сэдвээр /2024.11.22/ таниулах сургалтыг хийлээ. Тус сургалтаар Анхдугаар Үндсэн хуулийн зарчим агуулга болон Үндсэн хууль батлагдах болсон түүхэн шалтгаан нөхцөл, үр дагаврын талаар сурагчдад ойлголт өглөө.