Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-12-05

Өнөөдөр Налайх дүүрэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн хүрээнд орон нутагт тулгамдаж буй хүний эрхийн нөхцөл байдлыг дүүргийн удирдлагуудад танилцуулах, төрийн албан хаагчдаас “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг болон хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилго бүхий хяналт шалгалтыг төрийн холбогдох байгууллагад хийх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж, иргэд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Засаг дарга Д.Наянбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Дүүргийн Менежер С.Ялалт болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, нээлттэй өдөрлөгийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулж, дүүрэгт тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%