Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2024-12-05

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуулд өргөн барилаа.
Тэрээр цаг үеийн тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх, 2026 оноос Налайх дүүрэг Улсын зэрэглэлтэй хот болоход шат дараатай хийгдэх ажлууд, дүүрэгт тулгамдаж буй асуудал болоод ойрын хугацаанд хийж хэрэгжүүлж, шийдвэрлүүлсэн асуудлын талаар танилцууллаа.

Хурлын дарга Н.Мандуул Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хурлын хороодын хурлаар хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргуулан ИТХ зөвлөлд танилцуулж ИТХ-ын хуралдаанаар оруулж хуулийн хугацаанд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%