Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөгөө өгөх, мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, мөн авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг улс даяар зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр, 12 дугаар сарын 6-ны өдөр, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Сургалтад 300 гаруй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.