Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2024-12-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр /2024.12.06/ аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сэлэнгэ аймгийн нийт хүн амын 13.4 хувийг бүрдүүлэн энх тунх амьдран суугаа 13000 гаруй ахмад настнуудын амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн аливаа үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас ахмад настны эрхийг хангах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Аймгийн Ахмадын хорооны зүгээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “Ахмад настны тухай хууль”-ийг гардуулан өгч тус хууль болон “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Нийгмийн халамжийн тухай”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай”, “Компанийн тухай”, “Эрүүл мэндийн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-уудад орсон ахмад настантай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийн хэрэгжилтийг ханган, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

Аймгийн ИТХ-ын даргын зүгээс ахмад настнуудаа үргэлж ойлгон хүндэтгэж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа ахмадуудынхаа ахуй амьдралд нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүдэд нухацтай хандаж, илүү сайн үр өгөөжтэй, үлдэцтэй бодлогоор дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%