2005 онд дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орсноор, энэ өдрийг “АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР” хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан байна.
Энэхүү тэмдэглэлт өдөр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж, аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга, ИТХ-ын ажлын албаны дарга, ЗДТГ-ын дарга нар, хэлтэс, агентлагын удирдах албан тушаалтнууд, Хууль хяналтын байгууллагын төлөөлөл, Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд оролцсон сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Тус сургалт, арга хэмжээ нь “Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой юм.