нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдав
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан "Харилцан суралцья-Хамтдаа хөгжье" нэгдсэн арга хэмжээг сумын Соёлын төвд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэжаргал, сумын Засаг дарга Б.Энх-Амгалан нар нээж үг хэлэв.
Арга хэмжээнд 18-39 насны залуус хамрагдаж сургалт мэдээлэл, хэлэлцүүлэг, хөгжөөнт болон спортын тэмцээн, үдшийн тэмцээн зэрэг хөтөлбөрт ажлууд тус тус зохион байгуулагдав.
Хурд хүч, оюун ухаан, авьяас чадвараараа өрсөлдөн багаараа манлайлж Тэргүүн байр эзэлсэн Б.Лханаажав ахлагчтай багт Алтан цом, мөнгөн шагнал, Дэд байр эзэлсэн М.Түвшинбаяр ахлагчтай багт Дурсамж, мөнгөн шагнал, Хамгийн соёлтой залуугаар 2-р баг Б.Амгаланхүү, Хамгийн идэвхтэй гэр бүлээр 4-р баг Д.Цэмбэл нар шалгарч Талархал, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа. Шагналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Эрдэнэжаргал гардуулж баяр хүргэлээ.
Шагналын зардалд 1064510 төгрөгийг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас гаргаж зарцуулав.