Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалт баталлаа. Үүнд:
1. Зардлын хэмжээ тогтоох тухай
2. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь-Нутгийн хишиг 2028” хөтөлбөр батлах тухай
3. Аймгийг хөгжүүлэх 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
4. Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын хэлбэр өөрчлөх тухай
5. Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлын жишиг үнэ тогтоох тухай
6. Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
7. “Нутгийн дэм” хөтөлбөр батлах тухай
8. Аймгийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
9. Аймгийн 2025 оны төсөв батлах тухай