ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Сайхандулаан, Мандах сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сайхандулаан суманд зохион байгуулагдав.Сургалтын арга хэмжээг нээж Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ц.Батсугир, Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэжаргал нар нээж үг хэлэв.
Энэхүү сургалт арга хэмжээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ц.Батсугир , Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хэрэгжилт , Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Гантөмөр, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх зүйн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Л.Цэцэгдарь, Төрийн аудитын менежер У.Оюунтүлхүүр , Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Одпүрэв, Сайхандулаан, Мандах сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, ажлын албаныхан нийт 27 хүн оролцлоо.
Сургалтыг дараах сэдвүүдээр зохион байгууллаа
1.Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Хурлын төлөөлөгчийн эрх үүрэг
2.Хяналтын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих
3.Төсөв батлахад анхаарах асуудал
4.Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналттавих
5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулалт
6.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хориглолт, хязгаарлалт
7.Байгаль орчны хяналт
8.Дүгнэлт хэлэлцүүлэг
Сургалтын үйл ажиллагаанд зориулж 690,000 мянган төгрөгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэмэлт санхүүжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас тус тус гаргаж зарцуулав.