Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Багийн өрх, иргэдийн хөгжил" хэлэлцүүлэг төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ, өдөрлөг "Баянцагаан" баг дээр зохион байгуулагдлаа.

2024-11-11

Баянцагаан багаас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б. Жавзандолгорын санаачлагаар багийн Засаг дарга Б. Мөнхтэнгэртэй хамтран Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, нэгдсэн мэдээлэл олгох, Мэдээлэл харилцаа холбооны технологи иргэдийн цахим мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх "Багийн өрх, иргэдийн хөгжил" хэлэлцүүлэг төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ, өдөрлөгийг 2024 оны 11 сарын 11-нд Баянцагаан багийн төв дээр зохион байгуулагдаж ИТХ, ЗДТГазар, Хүн эмнэлэг, Соёлын төв, Цагдаагийн тасаг, Сүхбаатар аймгийн насан туршийн боловсролын төв, Мөнххаан сумын насан туршийн суралцахуйн төв хамтран оролцсон. 

Өдөрлөгийн арга хэмжээ хөтөлбөр удирдамжийн дагуу зохион байгуулагдаж иргэд эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь авч шинжилгээ өгч үзлэгт хамрагдан зөвлөгөө авсан. 

Өдөрлөгийн үеэр багийн иргэдийн дунд Дартс, Аха тэмцээн зохион байгуулагдаж иргэдийн оролцоог идэвхжүүлсэн. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%