Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Авлигын эсрэг арга хэмжээ Сайхандулаан суманд зохион байгуулагдав

2024-11-21

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан "Авлигаас ангид хамт олон, гэр бүл хамтдаа-2024 хууль сурталчлах 12 дахь удаагийн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  Соёлын төвд зохион байгуулж уг тэмцээнд  сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагууд оролцож дараах сурталчилгаа мэдээллийн төрлөөр амжилттай оролцлоо.Энэхүү арга хэмжээнд 32 хүн оролцож үзэгч хөгжөөн дэмжигчид 90 гаруй хамрагдлаа.Үүнд:

1.Багуудын мэндчилгээ

2.Авлига үгүй сэдвийн хүрээнд илтгэл

3.Ашиг сонирхлын зөрчил, харилцаа, ёс зүйн зөрчил, түүнээс сэргийлэх агуулга, ач холбогдлыг илэрхийлсэн гар зургийн уралдаан

4.Асуулт, хариулт(Авлигын эсрэг, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг эрхзүйн актуудаас асуулт)

5.Гэрийн даалгавар (авлигын эсрэг хандлагад нөлөө үзүүлэх шинэлэг санал, санаачилга, уриалга дэвшүүлсэн жүжигчилсэн тоглолт)

Нийт тэмцээний дүнгээр 1 дүгээр байрт Ерөнхий боловсролын сургууль, 2 дугаар байрт Эрүүл мэндийн төв тус тус шалгарч Шилжин явах цом, мөнгөн шагналаар сумын удирдлагууд шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%