Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛ, ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ СЭРГЭН МАНДУУЛСНЫ 115 ЖИЛИЙН ОЙ, ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "СПОРТЫН ЦОГЦОЛБОР" ТЭМЦЭЭН - 2024

2024-12-12

Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсний 115 жилийн ой, мөн Онцгой байдлын байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Спортын цогцолбор” тэмцээний нээх ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Энэ тэмцээний нээлтэд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс оролцож, оролцогчдод спортын өндөр амжилт, эв нэгдэлтэй өрсөлдөөнт уралдаан зохион байгуулахыг хүсэн ерөөв.

Тэмцээний ач холбогдол:

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хоорондын харилцаа, эв нэгдлийг бэхжүүлэх.

Үндэсний бахархал, тусгаар тогтнолын түүхийг сануулах.

Эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Энэхүү тэмцээн нь оролцогч байгууллагуудын хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлж, олон нийтэд спортын үнэ цэнийг сурталчлахад чухал ач холбогдолтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%